Тэрээр “Ажлын ирээдүй” хаашаа чиглэж байна вэ? сэдвийн хүрээнд дэлхий дахинд ажлын орчин хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй, ажлын

          Тэрээр “Ажлын ирээдүй” хаашаа чиглэж байна вэ? сэдвийн хүрээнд дэлхий дахинд ажлын орчин хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй, ажлын байрыг тодорхойлж буй гол чиг хандлагууд, мөн ажилтнуудаас ирээдүйд шаардагдах ур чадвар, чадамжийн талаар ярилцах болно. Үүнээс гадна, хувь хүн өөрийгөө ирээдүйн ажлын орчинд хэрхэн үр дүнтэй бэлтгэх, өрсөлдөх чадвараа хадгалах, өөрчлөлтөд уян хатан дасан зохицох талаар бодит, хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж, туршлагаа хуваалцах юм.

          Салли Торнтон нь шилдэг баг бүрдүүлэлт, багийн хөгжүүлэлтээр мэргэшсэн 14 жилийн түүхт Forshay компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч юм. Салли

          Салли Торнтон нь шилдэг баг бүрдүүлэлт, багийн хөгжүүлэлтээр мэргэшсэн 14 жилийн түүхт Forshay компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч юм. Салли Торнтон нь ирээдүйн ажлын орчин, эмэгтэйчүүдийн манлайлал, ажил, хувийн амьдралын зохицол, оролцоог нэмэгдүүлэх арга барил гэх мэт чухал сэдвээр TEDx-д хоёр ч удаа илтгэгчээр оролцож байсан юм. Түүний ярилцлага, нийтлэлүүд The Wall Street Journal, BBC, Forbes, Harvard Business Review, Yahoo Finance, HuffPost зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцлох сэдэв болж байсан байна. Тэрээр Stanford Graduate School of Business болон UC Berkeley Haas School of Business сургуулиудад тогтмол лекц тавьдаг юм. Түүнчлэн Clayman Institute for Gender Research-ийн Advisory Council-д зургаан жилийн турш ажилласан байна.