Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Девид Галлахер хиймэл оюун ухааны гол концепц, сүүлд гарсан шинэчлэлүүд, хиймэл оюунд

Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Девид Галлахер хиймэл оюун ухааны гол концепц, сүүлд гарсан шинэчлэлүүд, хиймэл оюунд суурилсан бизнесийн шинжилгээнд өгөгдлийг хэрхэн ашиглах, шаардлагатай хэрэгсэл, төлөвлөлт зэрэг сэдвээр ярилцана.

Профессор Девид Галлахер бизнесийн салбарт хиймэл оюун ухааны учруулах өөрчлөлтийн талаар удирдах түвшний ажилтнууд болон профессоруудад

Профессор Девид Галлахер бизнесийн салбарт хиймэл оюун ухааны учруулах өөрчлөлтийн талаар удирдах түвшний ажилтнууд болон профессоруудад сургалт явуулдаг бөгөөд 35 жилийн турш удирдлагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Америкийн хэд хэдэн томоохон корпорациуд, хамгийн сүүлд T Mobile компанид  корпорацийн түвшинд болон бүс нутгийн түвшинд  олон үүрэг гүйцэтгэж ажилласан. Компанийг өөрчлөх зорилготой Reinvent хэмээх холимог багийн ажиллагаа, том төсөл, өөрчлөлтийн төслийг хамарсан хөтөлбөрийг ахалж байсан. Тэрээр системийн интеграци, шинэ технологи нэвтрүүлэх, технологийн ашиглалтаас бизнесийн үр дүнд хэрхэн хүрэх тухай арвин туршлагатай.