Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд дэлхийн уул уурхайн салбарт гүйцэтгэх удирдлагаар олон жил ажилласан
Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд дэлхийн уул уурхайн салбарт гүйцэтгэх удирдлагаар олон жил ажилласан туршлагаасаа бидэнтэй хуваалцахаас гадна Монголчуудын манлайллын онцлог, цаашлаад өнөөгийн бизнесийн ертөнцөд шинээр гарч ирж буй боломжуудын талаар ярилцана.
Б.Болд нь 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Рио Тинтогийн Арилжаа болон Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаалыг хашиж байна. Тэрээр 2013 онд
Б.Болд нь 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Рио Тинтогийн Арилжаа болон Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаалыг хашиж байна. Тэрээр 2013 онд Рио Тинтод ажиллаж эхэлснээс хойш үйл ажиллагаа, далайн тээвэр, төмрийн хүдрийн борлуулалт, маркетинг, зэсийн группт удирдах түвшний олон албан тушаал хашиж байсан ба 2016 онд Эрчим хүч, ашигт малтмалын группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, улмаар 2021 оны 2 дугаар сард Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдон тус тус ажилласан байна.
Б.Болд нь уул уурхайн болон санхүүгийн салбарт ажилласан арвин туршлагатай төдийгүй бизнесийн хүрээнд шийдвэр гаргахад (ESG)-д суурилсан шийдвэрүүдийг гаргаж компанийг ямагт манлайлалд хөтөлдөг манлайлагч бөгөөд бизнесийн салбарт хуримтлуулсан өөрийн арвин туршлагаа бизнесийг хөгжүүлэх, цаашлаад түншлэгч улс орнуудтай хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглүүлдэг.
Тэрээр өнөөгийн бизнесийн орчинд стратегитай ажиллахын онцлог, улс орон болон компаниуд хэрхэн алсыг харж, ямар стратегиар шийдвэр
Тэрээр өнөөгийн бизнесийн орчинд стратегитай ажиллахын онцлог, улс орон болон компаниуд хэрхэн алсыг харж, ямар стратегиар шийдвэр гаргаж, хөгжлийн чиглэлээ тодорхойлж буй талаар ярилцах юм.
Галсангийн Батсүх 2010 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон. Г.Батсүх 2010 оны 3 дугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны
Галсангийн Батсүх 2010 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.
Г.Батсүх 2010 оны 3 дугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2001-2005 онд Монгол улсаас Канад улсад суух Элчин сайд бөгөөд Перу, Бразил, Парагвай улсыг хавсран суух Элчин сайд, 2005-2009 онд Монгол улсаас БНХАУ-д суух Элчин сайд бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар ажиллаж байв. Тэрээр 1992 оноос дипломат албанд ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын худалдааны магистр, олон улсын харилцааны докторын зэрэгтэй. Өмнө нь Монголын үндэсний аялал жуулчлалын газар (“Жуулчин” нэгтгэл)-т дэд дарга, даргаар ажиллаж байв.
Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Грегори Ла Бланк байгууллагын соёл, ажилтны оролцоо, урам зориг, ажлын ачаалал, сөрөг
Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Грегори Ла Бланк байгууллагын соёл, ажилтны оролцоо, урам зориг, ажлын ачаалал, сөрөг хандлагыг өөрчлөх зэрэг ажлын орчинтой холбоотой чухал сэдвийн талаар та бидэнтэй ярилцах юм. Ингэхдээ тэрээр ажлын орчныг сайжруулахад хувь хүн ямар үүрэг оролцоотой талаар мэдлэг өгч, сонирхсон асуултад хариулах юм. Мөн бидний сэтгэл санааны эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухал нөлөөтэй стресс, ядаргааг хэрхэн таньж, зохицуулах талаар зөвлөгөө өгөх болно.
Грегори Ла Бланк нь Стэнфордын их сургуулийн бизнесийн сургуульд лекц уншдаг бөгөөд эдийн засаг, менежментийн шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимд мөн
Грегори Ла Бланк нь Стэнфордын их сургуулийн бизнесийн сургуульд лекц уншдаг бөгөөд эдийн засаг, менежментийн шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимд мөн багшилдаг. Түүнчлэн Беркли Хаас бизнесийн сургууль болон Беркелигийн инженерчлэлийн сургуулийн хүндэт багш. Багшийн ажлаараа “Haas Cheit Award” тэргүүтэй олон шагнал хүртсэн тэрээр санхүү, хууль, инновац, стратеги, технологи, дата гэх мэт олон хичээл ордог. Мөн HEC Paris бизнесийн сургуульд менежер, гүйцэтгэх удирдлагын түвшний MBA болон Боловсролын салбарын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад цахим шилжилтийн хичээл заадаг. Тэрээр Вартоны сургуулийн бакалаврын зэрэгтэй бөгөөд хуулийн чиглэлээр Дюкийн их сургууль, Жорж Мэйсоны их сургууль, Ю Си Берклигийн хуулийн сургуульд тус тус суралцсан. Инновац, шийдвэр гаргалт, эрсдэлийн менежмент, стратеги гэх мэт чиглэлээр дэлхийн олон улс оронд зөвлөхөөр ажилласан туршлагатай. Олон олон старт-ап компанид финтек, хиймэл оюун ухаан, хүмүүсийн үйл ажиллагаа гэсэн сэдвүүдээр зөвлөгөө өгч ажилладаг. Түүний судалгааны ажил хууль, инновац, хурдацтай өөрчлөлтийн цаг үеийн дата ашиглалт гэсэн сэдвүүдийн огтлолцол дээр байдаг байна.