Монгол манлайлал

Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд дэлхийн уул уурхайн салбарт гүйцэтгэх удирдлагаар олон жил ажилласан

Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд дэлхийн уул уурхайн салбарт гүйцэтгэх удирдлагаар олон жил ажилласан туршлагаасаа бидэнтэй хуваалцахаас гадна Монголчуудын манлайллын онцлог, цаашлаад өнөөгийн бизнесийн ертөнцөд шинээр гарч ирж буй боломжуудын талаар ярилцана.

Б.Болд нь 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Рио Тинтогийн Арилжаа болон Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаалыг хашиж байна. Тэрээр 2013 онд

Б.Болд нь 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Рио Тинтогийн Арилжаа болон Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаалыг хашиж байна. Тэрээр 2013 онд Рио Тинтод  ажиллаж эхэлснээс хойш үйл ажиллагаа, далайн тээвэр, төмрийн хүдрийн борлуулалт, маркетинг, зэсийн группт удирдах түвшний олон албан тушаал хашиж байсан ба 2016 онд Эрчим хүч, ашигт малтмалын группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, улмаар 2021 оны 2 дугаар сард Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдон тус тус ажилласан байна. 
Б.Болд нь уул уурхайн болон  санхүүгийн салбарт ажилласан арвин туршлагатай төдийгүй бизнесийн хүрээнд шийдвэр гаргахад (ESG)-д суурилсан шийдвэрүүдийг гаргаж компанийг ямагт манлайлалд хөтөлдөг манлайлагч бөгөөд бизнесийн салбарт хуримтлуулсан өөрийн арвин туршлагаа бизнесийг хөгжүүлэх, цаашлаад түншлэгч улс орнуудтай хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглүүлдэг.

Тэрээр өнөөгийн бизнесийн орчинд стратегитай ажиллахын онцлог, улс орон болон компаниуд хэрхэн алсыг харж, ямар стратегиар шийдвэр

Тэрээр өнөөгийн бизнесийн орчинд стратегитай ажиллахын онцлог, улс орон болон компаниуд хэрхэн алсыг харж, ямар стратегиар шийдвэр гаргаж, хөгжлийн чиглэлээ тодорхойлж буй талаар ярилцах юм.

Галсангийн Батсүх 2010 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон. Г.Батсүх 2010 оны 3 дугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны

Галсангийн Батсүх 2010 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.

Г.Батсүх 2010 оны 3 дугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2001-2005 онд Монгол улсаас Канад улсад суух Элчин сайд бөгөөд Перу, Бразил, Парагвай улсыг хавсран суух Элчин сайд, 2005-2009 онд Монгол улсаас БНХАУ-д суух Элчин сайд бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар ажиллаж байв. Тэрээр 1992 оноос дипломат албанд ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын худалдааны магистр, олон улсын харилцааны докторын зэрэгтэй. Өмнө нь Монголын үндэсний аялал жуулчлалын газар (“Жуулчин” нэгтгэл)-т дэд дарга, даргаар ажиллаж байв.

Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Грегори Ла Бланк байгууллагын соёл, ажилтны оролцоо, урам зориг, ажлын ачаалал, сөрөг

Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Грегори Ла Бланк байгууллагын соёл, ажилтны оролцоо, урам зориг, ажлын ачаалал, сөрөг хандлагыг өөрчлөх зэрэг ажлын орчинтой холбоотой чухал сэдвийн талаар та бидэнтэй ярилцах юм. Ингэхдээ тэрээр ажлын орчныг сайжруулахад хувь хүн ямар үүрэг оролцоотой талаар мэдлэг өгч, сонирхсон асуултад хариулах юм. Мөн бидний сэтгэл санааны эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухал нөлөөтэй стресс, ядаргааг хэрхэн таньж, зохицуулах талаар зөвлөгөө өгөх болно.

Грегори Ла Бланк нь Стэнфордын их сургуулийн бизнесийн сургуульд лекц уншдаг бөгөөд эдийн засаг, менежментийн шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимд мөн

Грегори Ла Бланк нь Стэнфордын их сургуулийн бизнесийн сургуульд лекц уншдаг бөгөөд эдийн засаг, менежментийн шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимд мөн багшилдаг. Түүнчлэн Беркли Хаас бизнесийн сургууль болон Беркелигийн инженерчлэлийн сургуулийн хүндэт багш. Багшийн ажлаараа “Haas Cheit Award” тэргүүтэй олон шагнал хүртсэн тэрээр санхүү, хууль, инновац, стратеги, технологи, дата гэх мэт олон хичээл ордог. Мөн HEC Paris бизнесийн сургуульд менежер, гүйцэтгэх удирдлагын түвшний MBA болон Боловсролын салбарын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад цахим шилжилтийн хичээл заадаг. Тэрээр Вартоны сургуулийн бакалаврын зэрэгтэй бөгөөд хуулийн чиглэлээр Дюкийн их сургууль, Жорж Мэйсоны их сургууль, Ю Си Берклигийн хуулийн сургуульд тус тус суралцсан. Инновац, шийдвэр гаргалт, эрсдэлийн менежмент, стратеги гэх мэт чиглэлээр дэлхийн олон улс оронд зөвлөхөөр ажилласан туршлагатай. Олон олон старт-ап компанид финтек, хиймэл оюун ухаан, хүмүүсийн үйл ажиллагаа гэсэн сэдвүүдээр зөвлөгөө өгч ажилладаг. Түүний судалгааны ажил хууль, инновац, хурдацтай өөрчлөлтийн цаг үеийн дата ашиглалт гэсэн сэдвүүдийн огтлолцол дээр байдаг байна. 

Стив шийдвэр гаргах үеийн шүүмж сэтгэлгэд хэрхэн зэвсэгт хүчинд хэрэглэдэг “Улаан баг” аргыг ашиглаж болох талаар сонирхолтой яриаг

Стив шийдвэр гаргах үеийн шүүмж сэтгэлгэд хэрхэн зэвсэгт хүчинд хэрэглэдэг “Улаан баг” аргыг ашиглаж болох талаар сонирхолтой яриаг та бидэнтэй өрнүүлэх болно. Бид “Улаан баг” гэгдэх тус аргын үндсэн зарчмуудыг суралцахаас гадна албан байгууллагын орчинд шийдвэр гаргахдаа хэрхэн ашиглаж болох талаар мэдлэгтэй болох юм.

Стив Роткофф нь дүрэмт хувцастай цэргээс эхлээд АНУ-ын армийн тусгай ажиллагааг хариуцсан тагнуулын ажилтан хүртэл алба хашиж байсан, мөн төр болон хувийн

Стив Роткофф нь дүрэмт хувцастай цэргээс эхлээд АНУ-ын армийн тусгай ажиллагааг хариуцсан тагнуулын ажилтан хүртэл алба хашиж байсан, мөн төр болон хувийн хэвшлийн олон төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.

 

Түүний карьерын онцлох хэсгээс дурдвал: Косовогийн дайны үеэр Генерал Кларкын удирдлага дор хуурай газрын дайралтын хувилбарууд боловсруулах багт тагнуулын ахлах төлөвлөгчөөр ажилласан. 2000 цэрэг, 1 mэрбум долларын үнэ бүхийн зэвсэг техник бүхий бригадыг удирдаж байсан. 2003 онд Иракийн газар нутагт нэвтрэн орох ажиллагааны үеэр хуурай газрын хүчинд зориулсан тагнуулын төлөвлөлтийг боловсруулсан.

 

АНУ-ын армийн гол номлолуудын нэг 2001 FM 3-0-ийн зохиогч, боловсруулах багийн ахлагчаар ажилласан. Төрийн албанаас чөлөөндөө гарсныхаа дараагаар Red Team By Rotkoff байгууллагыг үүсгэн байгуулсан.

 

Шүүмжлэлт Сэтгэлгээг Амьдралд Нэвтрүүлэх нь - нэртэй гарын авлагыг бүтээх ажилд гар бие оролцон нь улаан багийн арга барилын стандарт болсон. АНУ-ын төв банкны Нью-Йорк дахь салбар, Эрчим хүчний яаманд улаан багийн аргыг нэвтрүүлэх ажилд гар бие оролцсон.

 

Chevron болон Amazon Web Services зэрэг компаниуд болон төрийн бус байгууллагуудад зориулсан хөтөлбөрүүдийг боловсруулсан.

“ЯРИО” -ийн энэ удаагийн дугаарт нэрт зохиолч, бизнес эрхлэгч, гүйцэтгэх захирал, профессор Марк Күүперсмит оролцож байна. Тэрбээр

“ЯРИО” -ийн энэ удаагийн дугаарт нэрт зохиолч, бизнес эрхлэгч, гүйцэтгэх захирал, профессор Марк Күүперсмит оролцож байна. Тэрбээр инновац, бизнесийн салбарт аливаа алдааг хүлээн зөвшөөрч, эрсдэл хүлээхийн ач холбогдлыг бидэнтэй ярилцаж, мэдлэг өгч, сонирхсон асуултад хариулах болно.

 

Алдааг үл тэвчих уламжлалт хандлага нь инновац, багийн ажиллагаа, бизнесийн өсөлтөд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар бидэнтэй ярилцахаас гадна алдаанаасаа илүү үр дүнтэй суралцах зөвлөгөө, бодит алхмуудыг хуваалцах юм.

Марк Күүперсмит бол бестселлер зохиолч, бизнес эрхлэгч, Fortune 500-д багтдаг компанийн гүйцэтгэх захирал, сургагч багш юм. UC Berkeley-ийн Хаас бизнесийн сургуулийн

Марк Күүперсмит бол бестселлер зохиолч, бизнес эрхлэгч, Fortune 500-д багтдаг компанийн гүйцэтгэх захирал, сургагч багш юм. UC Berkeley-ийн Хаас бизнесийн сургуулийн факултатын захирал, ахлах ажилтан, багш тэрээр Беркли болон бусад сургуулийн суралцагчид, бизнес эрхлэгчид, болон ирээдүйн удирдагчдад инновац, бизнес эрхлэлт, манлайллын талаар хичээл заадаг.

 

Тэрээр Sony болон Newell Rubbermaid-д дэлхийн хэмжээний бизнесүүдийг байгуулж, удирдаж явсан бөгөөд Цахиурын хөндийд хэд хэдэн гарааны бизнесийг амжилттай эхлүүлсэн туршлагатай (түүний цахим худалдааны WebOrder-ийг одоо Google эзэмшдэг.

 

Марк веб үйлчилгээ, хэрэглээний цахилгаан бараа, эмнэлгийн төхөөрөмж, боловсрол,технологи, финтек зэрэг олон салбарын олон зуун гарааны багийг чиглүүлж байсан удирдагч юм.

 

Мөн тэрээр хэвлэл мэдээллийн салбарт тоймчоор ажилладаг бөгөөд The Economist, The New York Times, The Wall Street Journal, USA Today, The Financial Times, Fast Company зэрэг сэтгүүлүүдэд түүний тоймчилсон мэдээ, үзэл бодол, сэтгэгдэл нь хэвлэгдэж байсан.

 

Мөн CNN, Fox News, NPR зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр томоохон компаниуд болох Google, Disney, IDEO, Salesforce, Oracle, Wells Fargo Bank, Daimler Benz, Samsung, Barclay's, Genentech нарын удирдагчидтай хийсэн яриа, хэлэлцүүлэг нь цацагдаж байсан түүхтэй.

 

Марк бол NASDAQ Entrepreneurial Center-ийн үүсгэн байгуулагч зохиолч. Түүний Жон Даннертай хамтран бичсэн Амазоны хамгийн их борлуулалттай "The Other 'F' Word" ном нь байгууллагын удирдагчид болон багуудад зориулагдсан бөгөөд алдааг үл тэвчих уламжлалт хандлага нь инновац, багийн ажиллагаа, бизнесийн өсөлтөд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар бичжээ. Марк нь UC Berkeley их сургуулийн бакалавр болон MBA зэрэгтэй.

“ЯРИО” -ийн ээлжит дугаараар Рио Тинто группийн эрдэмтдийн баг хариуцсан дэд захирал Доктор Дан Уолкертой хийсэн ярилцлагыг хүргэж

“ЯРИО” -ийн ээлжит дугаараар Рио Тинто группийн эрдэмтдийн баг хариуцсан дэд захирал Доктор Дан Уолкертой хийсэн ярилцлагыг хүргэж байгаадаа таатай байна. Тэрээр яагаад Оксфордын их сургуулийн илтгэгч багш ажлаа солин уул уурхайн салбарт өөрийгөө сорих болсон талаар яриагаа эхэлж хэрхэн уул уурхайгаар дамжуулан хүн төрөлхтний ирээдүйд өөрийн ур чадварыг ашиглаж бодит хувь нэмэр оруулах болсон талаар сонирхолтой яриаг өрнүүлэх юм.

 

Мөн инновац, шинэ технологи тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед дэлхийд тэргүүлэх уул уурхайн компаниудын нэг Рио Тинтод инновац ямар байр суурь эзэлж байгаа талаар туршлагатай эрдэмтний ярианаас хүлээн авч сонсоорой.

Дан Уолкер Рио Тинто групп компанид 2022 оноос эрдэмтдийн багийг хариуцсан дэд захирлаар ажиллаж эхэлсэн. Түүний ажил үүргийн гол зорилго нь эрчим хүчний шилжилт

Дан Уолкер Рио Тинто групп компанид 2022 оноос эрдэмтдийн багийг хариуцсан дэд захирлаар ажиллаж эхэлсэн. Түүний ажил үүргийн гол зорилго нь эрчим хүчний шилжилт хийхэд шаардлагатай түүхий эд материалыг байгальд хамгийн ээлтэй аргаар дэлхий дахинд нийлүүлэхийн төлөө шинэ технологи, инновацыг Рио Тинто компанид нэвтрүүлэх юм.

 

Рио Тинтод нэгдэхээсээ өмнө тэрээр эрчим хүчний салбарт ажиллан туршлага хуримтлуулсан бөгөөд BP компанийн Инженерчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч байсан юм. Тэр үедээ эрс шинэчлэл авчрах цоо шинэ технологийн нэгжийг компанидаа үүсгэн байгуулж байсан байна. Мөн хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бууруулах чиглэл бүхий стратегийн багийг нь удирдаж байжээ. Түүний туршлага зөвхөн эрчим хүч, уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй бөгөөд Ocean Infinity Group-ийн удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт бусад салбарын компаниудад давхар албан тушаал хашиж байна.

 

Дан MIT буюу Массачусетсын Технологийн Их Сургуульд шингэн ба бүтцийн динамик сэдвээр докторын дараах судалгааны ажил хийн, Оксфордын Их Сургуульд инженерчлэлийн чиглэлээр лекц уншиж багшийн ажлын туршлага хуримтлуулжээ. Тэрээр механик инженер мэргэжилтэй бөгөөд Механик Инженерүүдийн Институтийн хүндэт гишүүн юм.

“ЯРИО” арга хэмжээний дараагийн зочноор Беркли дэх Калифорнийн их сургуулийн багш Холли Шрот оролцож байна. Түүний “Хэлэлцээ хийх

“ЯРИО” арга хэмжээний дараагийн зочноор Беркли дэх Калифорнийн их сургуулийн багш Холли Шрот оролцож байна. Түүний “Хэлэлцээ хийх урлаг” сэдвээр хийсэн илтгэлийг та бүхэнд хүргэж байна.

 

Бидний өдөр тутмын ажил амьдралаас гадна улс орныг хамарсан томоохон асуудлуудыг шийдэхэд хэлэлцээ хийх ур чадвар, арга барил маш чухал билээ. Түүний олон жилийн туршлага мэдлэгт тулгуурлан бэлдсэн энэ илтгэлээс та өөрийн ажил, амьдралдаа хэрэг болох чухал мэдлэг, мэдээллийг олж авна гэдэгт итгэлтэй байна.

Холли Шрот нь Калифорнийн их сургуулийн Хаасын Сургуулийн ахлах багш бөгөөд MBA, бакалавр, гүйцэтгэх түвшний удирдлагын хөтөлбөрүүдэд зориулан яриа хэлэлцээ ба

Холли Шрот нь Калифорнийн их сургуулийн Хаасын Сургуулийн ахлах багш бөгөөд MBA, бакалавр, гүйцэтгэх түвшний удирдлагын хөтөлбөрүүдэд зориулан яриа хэлэлцээ ба зөрчлийн удирдлага, байгууллагын зан төлөв зэрэг хичээл ордог. Тэрээр магистрын болон бакалаврын оюутнууд дунд явуулсан удаа дараагийн санал асуулгаар ур чадвар өндөр багш гэсэн үнэлгээг авсан төдийгүй Business Week сэтгүүлээс явуулдаг “оюутнуудын дуртай багш” онлайн санал хураалтын ялагчаар хэд хэдэн удаа тодорч байжээ.

 

Тэрээр зөвхөн АНУ төдийгүй дэлхийн бусад улс оронд яриа хэлэлцээрийн ур чадвар ба манлайллын сэдвийн лекц уншиж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг чадварлаг сургагч багш юм. Мөн өөрийн мэргэшсэн чиглэлээр нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд нийтлэл хэвлүүлдэг. Түүний бүтээлүүд нь дэлхийн улс орнуудад их сургуулийн багш нарын хэлэлцээний ур чадвар суулгах хичээлдээ өргөнөөр ашигладаг эх сурвалж, материал болдог байна.

 

Холли Шрот Санта Барбара дахь Калифорнийн их сургуульд нийгмийн сэтгэл зүйн Ph.D. зэрэг хамгаалсан. Зэрэг хамгаалахынхаа өмнө гарааны бизнесүүд, томоохон корпорацуудад болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай.

Энэхүү арга хэмжээний эхний зочноор Беркли дэх Калифорнийн их сургуулийн төгсөгч, Рио Тинтогийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил

Энэхүү арга хэмжээний эхний зочноор Беркли дэх Калифорнийн их сургуулийн төгсөгч, Рио Тинтогийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх уригдаад байна. С.Мөнхсүх захирлын багт Оюу толгой уурхай, мөн Австрали дахь зэсийн Вину төсөл, Рио Тинтогийн Монгол дахь салбар зэрэг ирээдүйд өсөлтийн потенциал өндөр, хөгжлийнхөө эхэн үедээ яваа төсөл, уурхайнууд багтдаг.

 

Тэрээр хэрхэн багаараа утга учиртайгаар нэг зүйлийн төлөө зорьж, тэмүүлэх, амжилттай ажиллах талаар өөрийн санал бодлоо хуваалцаж, туршлага солилцох болно. Мөн тэрээр олон улсын корпорацад хэрхэн карьер өгсөж, өөрийн онцлогоо давуу тал болгосноор дэлхийд тэргүүлэх уул уурхайн компанийн удирдлагын багт дэвшин ажилласан түүхээсээ хуваалцана.

Сүхбаатарын Мөнхсүх нь Рио Тинтогийн Зэсийн группийн өсөлт хөгжил хариуцсан захирал. Тэрээр Оюу Толгой төслийн оролцогч талуудын асуудалд анхаарахын зэрэгцээ

Сүхбаатарын Мөнхсүх нь Рио Тинтогийн Зэсийн группийн өсөлт хөгжил хариуцсан захирал. Тэрээр Оюу Толгой төслийн оролцогч талуудын асуудалд анхаарахын зэрэгцээ Рио Тинто группийн зэсийн бизнесийн стратегийн тэлэлт болон үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг. Тэрээр анх 2012 онд Монгол улсад хэрэгжиж буй Оюу Толгой төслийн багт нэгдсэн бөгөөд тухайн үед төслийн менежмент, стратегийг хариуцсан хэд хэдэн албан тушаалд үүрэг гүйцэтгэж ажилласан. Улмаар 2015 онд Рио Тинто компанийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд дэвшсэн юм. Одоогийн албан тушаалдаа томилогдохоос өмнө Брисбенд төвтэй Стратеги, хөгжлийн газрын ерөнхий менежерээр ажиллаж байсан.

 

Мөнхсүх нь Рио Тинтод нэгдэхээсээ өмнө Монгол болон АНУ-д санхүүгийн үйлчилгээ, иргэний агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын менежмент гэсэн салбаруудад тус тус ажиллаж байжээ. Тэрээр АНУ-ын Бостон хотын Нордерн Юниверситид санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг, Беркли дэх Калифорнийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан байна.