Стив шийдвэр гаргах үеийн шүүмж сэтгэлгэд хэрхэн зэвсэгт хүчинд хэрэглэдэг “Улаан баг” аргыг ашиглаж болох талаар сонирхолтой яриаг
Стив шийдвэр гаргах үеийн шүүмж сэтгэлгэд хэрхэн зэвсэгт хүчинд хэрэглэдэг “Улаан баг” аргыг ашиглаж болох талаар сонирхолтой яриаг та бидэнтэй өрнүүлэх болно. Бид “Улаан баг” гэгдэх тус аргын үндсэн зарчмуудыг суралцахаас гадна албан байгууллагын орчинд шийдвэр гаргахдаа хэрхэн ашиглаж болох талаар мэдлэгтэй болох юм.
Стив Роткофф нь дүрэмт хувцастай цэргээс эхлээд АНУ-ын армийн тусгай ажиллагааг хариуцсан тагнуулын ажилтан хүртэл алба хашиж байсан, мөн төр болон хувийн
Стив Роткофф нь дүрэмт хувцастай цэргээс эхлээд АНУ-ын армийн тусгай ажиллагааг хариуцсан тагнуулын ажилтан хүртэл алба хашиж байсан, мөн төр болон хувийн хэвшлийн олон төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.
Түүний карьерын онцлох хэсгээс дурдвал: Косовогийн дайны үеэр Генерал Кларкын удирдлага дор хуурай газрын дайралтын хувилбарууд боловсруулах багт тагнуулын ахлах төлөвлөгчөөр ажилласан. 2000 цэрэг, 1 mэрбум долларын үнэ бүхийн зэвсэг техник бүхий бригадыг удирдаж байсан. 2003 онд Иракийн газар нутагт нэвтрэн орох ажиллагааны үеэр хуурай газрын хүчинд зориулсан тагнуулын төлөвлөлтийг боловсруулсан.
АНУ-ын армийн гол номлолуудын нэг 2001 FM 3-0-ийн зохиогч, боловсруулах багийн ахлагчаар ажилласан. Төрийн албанаас чөлөөндөө гарсныхаа дараагаар Red Team By Rotkoff байгууллагыг үүсгэн байгуулсан.
Шүүмжлэлт Сэтгэлгээг Амьдралд Нэвтрүүлэх нь - нэртэй гарын авлагыг бүтээх ажилд гар бие оролцон нь улаан багийн арга барилын стандарт болсон. АНУ-ын төв банкны Нью-Йорк дахь салбар, Эрчим хүчний яаманд улаан багийн аргыг нэвтрүүлэх ажилд гар бие оролцсон.
Chevron болон Amazon Web Services зэрэг компаниуд болон төрийн бус байгууллагуудад зориулсан хөтөлбөрүүдийг боловсруулсан.
“ЯРИО” -ийн энэ удаагийн дугаарт нэрт зохиолч, бизнес эрхлэгч, гүйцэтгэх захирал, профессор Марк Күүперсмит оролцож байна. Тэрбээр
“ЯРИО” -ийн энэ удаагийн дугаарт нэрт зохиолч, бизнес эрхлэгч, гүйцэтгэх захирал, профессор Марк Күүперсмит оролцож байна. Тэрбээр инновац, бизнесийн салбарт аливаа алдааг хүлээн зөвшөөрч, эрсдэл хүлээхийн ач холбогдлыг бидэнтэй ярилцаж, мэдлэг өгч, сонирхсон асуултад хариулах болно.
Алдааг үл тэвчих уламжлалт хандлага нь инновац, багийн ажиллагаа, бизнесийн өсөлтөд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар бидэнтэй ярилцахаас гадна алдаанаасаа илүү үр дүнтэй суралцах зөвлөгөө, бодит алхмуудыг хуваалцах юм.
Марк Күүперсмит бол бестселлер зохиолч, бизнес эрхлэгч, Fortune 500-д багтдаг компанийн гүйцэтгэх захирал, сургагч багш юм. UC Berkeley-ийн Хаас бизнесийн сургуулийн
Марк Күүперсмит бол бестселлер зохиолч, бизнес эрхлэгч, Fortune 500-д багтдаг компанийн гүйцэтгэх захирал, сургагч багш юм. UC Berkeley-ийн Хаас бизнесийн сургуулийн факултатын захирал, ахлах ажилтан, багш тэрээр Беркли болон бусад сургуулийн суралцагчид, бизнес эрхлэгчид, болон ирээдүйн удирдагчдад инновац, бизнес эрхлэлт, манлайллын талаар хичээл заадаг.
Тэрээр Sony болон Newell Rubbermaid-д дэлхийн хэмжээний бизнесүүдийг байгуулж, удирдаж явсан бөгөөд Цахиурын хөндийд хэд хэдэн гарааны бизнесийг амжилттай эхлүүлсэн туршлагатай (түүний цахим худалдааны WebOrder-ийг одоо Google эзэмшдэг.
Марк веб үйлчилгээ, хэрэглээний цахилгаан бараа, эмнэлгийн төхөөрөмж, боловсрол,технологи, финтек зэрэг олон салбарын олон зуун гарааны багийг чиглүүлж байсан удирдагч юм.
Мөн тэрээр хэвлэл мэдээллийн салбарт тоймчоор ажилладаг бөгөөд The Economist, The New York Times, The Wall Street Journal, USA Today, The Financial Times, Fast Company зэрэг сэтгүүлүүдэд түүний тоймчилсон мэдээ, үзэл бодол, сэтгэгдэл нь хэвлэгдэж байсан.
Мөн CNN, Fox News, NPR зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр томоохон компаниуд болох Google, Disney, IDEO, Salesforce, Oracle, Wells Fargo Bank, Daimler Benz, Samsung, Barclay's, Genentech нарын удирдагчидтай хийсэн яриа, хэлэлцүүлэг нь цацагдаж байсан түүхтэй.
Марк бол NASDAQ Entrepreneurial Center-ийн үүсгэн байгуулагч зохиолч. Түүний Жон Даннертай хамтран бичсэн Амазоны хамгийн их борлуулалттай "The Other 'F' Word" ном нь байгууллагын удирдагчид болон багуудад зориулагдсан бөгөөд алдааг үл тэвчих уламжлалт хандлага нь инновац, багийн ажиллагаа, бизнесийн өсөлтөд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар бичжээ. Марк нь UC Berkeley их сургуулийн бакалавр болон MBA зэрэгтэй.
“ЯРИО” -ийн ээлжит дугаараар Рио Тинто группийн эрдэмтдийн баг хариуцсан дэд захирал Доктор Дан Уолкертой хийсэн ярилцлагыг хүргэж
“ЯРИО” -ийн ээлжит дугаараар Рио Тинто группийн эрдэмтдийн баг хариуцсан дэд захирал Доктор Дан Уолкертой хийсэн ярилцлагыг хүргэж байгаадаа таатай байна. Тэрээр яагаад Оксфордын их сургуулийн илтгэгч багш ажлаа солин уул уурхайн салбарт өөрийгөө сорих болсон талаар яриагаа эхэлж хэрхэн уул уурхайгаар дамжуулан хүн төрөлхтний ирээдүйд өөрийн ур чадварыг ашиглаж бодит хувь нэмэр оруулах болсон талаар сонирхолтой яриаг өрнүүлэх юм.
Мөн инновац, шинэ технологи тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед дэлхийд тэргүүлэх уул уурхайн компаниудын нэг Рио Тинтод инновац ямар байр суурь эзэлж байгаа талаар туршлагатай эрдэмтний ярианаас хүлээн авч сонсоорой.
Дан Уолкер Рио Тинто групп компанид 2022 оноос эрдэмтдийн багийг хариуцсан дэд захирлаар ажиллаж эхэлсэн. Түүний ажил үүргийн гол зорилго нь эрчим хүчний шилжилт
Дан Уолкер Рио Тинто групп компанид 2022 оноос эрдэмтдийн багийг хариуцсан дэд захирлаар ажиллаж эхэлсэн. Түүний ажил үүргийн гол зорилго нь эрчим хүчний шилжилт хийхэд шаардлагатай түүхий эд материалыг байгальд хамгийн ээлтэй аргаар дэлхий дахинд нийлүүлэхийн төлөө шинэ технологи, инновацыг Рио Тинто компанид нэвтрүүлэх юм.
Рио Тинтод нэгдэхээсээ өмнө тэрээр эрчим хүчний салбарт ажиллан туршлага хуримтлуулсан бөгөөд BP компанийн Инженерчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч байсан юм. Тэр үедээ эрс шинэчлэл авчрах цоо шинэ технологийн нэгжийг компанидаа үүсгэн байгуулж байсан байна. Мөн хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бууруулах чиглэл бүхий стратегийн багийг нь удирдаж байжээ. Түүний туршлага зөвхөн эрчим хүч, уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй бөгөөд Ocean Infinity Group-ийн удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт бусад салбарын компаниудад давхар албан тушаал хашиж байна.
Дан MIT буюу Массачусетсын Технологийн Их Сургуульд шингэн ба бүтцийн динамик сэдвээр докторын дараах судалгааны ажил хийн, Оксфордын Их Сургуульд инженерчлэлийн чиглэлээр лекц уншиж багшийн ажлын туршлага хуримтлуулжээ. Тэрээр механик инженер мэргэжилтэй бөгөөд Механик Инженерүүдийн Институтийн хүндэт гишүүн юм.
“ЯРИО” арга хэмжээний дараагийн зочноор Беркли дэх Калифорнийн их сургуулийн багш Холли Шрот оролцож байна. Түүний “Хэлэлцээ хийх
“ЯРИО” арга хэмжээний дараагийн зочноор Беркли дэх Калифорнийн их сургуулийн багш Холли Шрот оролцож байна. Түүний “Хэлэлцээ хийх урлаг” сэдвээр хийсэн илтгэлийг та бүхэнд хүргэж байна.
Бидний өдөр тутмын ажил амьдралаас гадна улс орныг хамарсан томоохон асуудлуудыг шийдэхэд хэлэлцээ хийх ур чадвар, арга барил маш чухал билээ. Түүний олон жилийн туршлага мэдлэгт тулгуурлан бэлдсэн энэ илтгэлээс та өөрийн ажил, амьдралдаа хэрэг болох чухал мэдлэг, мэдээллийг олж авна гэдэгт итгэлтэй байна.
Холли Шрот нь Калифорнийн их сургуулийн Хаасын Сургуулийн ахлах багш бөгөөд MBA, бакалавр, гүйцэтгэх түвшний удирдлагын хөтөлбөрүүдэд зориулан яриа хэлэлцээ ба
Холли Шрот нь Калифорнийн их сургуулийн Хаасын Сургуулийн ахлах багш бөгөөд MBA, бакалавр, гүйцэтгэх түвшний удирдлагын хөтөлбөрүүдэд зориулан яриа хэлэлцээ ба зөрчлийн удирдлага, байгууллагын зан төлөв зэрэг хичээл ордог. Тэрээр магистрын болон бакалаврын оюутнууд дунд явуулсан удаа дараагийн санал асуулгаар ур чадвар өндөр багш гэсэн үнэлгээг авсан төдийгүй Business Week сэтгүүлээс явуулдаг “оюутнуудын дуртай багш” онлайн санал хураалтын ялагчаар хэд хэдэн удаа тодорч байжээ.
Тэрээр зөвхөн АНУ төдийгүй дэлхийн бусад улс оронд яриа хэлэлцээрийн ур чадвар ба манлайллын сэдвийн лекц уншиж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг чадварлаг сургагч багш юм. Мөн өөрийн мэргэшсэн чиглэлээр нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд нийтлэл хэвлүүлдэг. Түүний бүтээлүүд нь дэлхийн улс орнуудад их сургуулийн багш нарын хэлэлцээний ур чадвар суулгах хичээлдээ өргөнөөр ашигладаг эх сурвалж, материал болдог байна.
Холли Шрот Санта Барбара дахь Калифорнийн их сургуульд нийгмийн сэтгэл зүйн Ph.D. зэрэг хамгаалсан. Зэрэг хамгаалахынхаа өмнө гарааны бизнесүүд, томоохон корпорацуудад болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай.