Энэхүү арга хэмжээний эхний зочноор Беркли дэх Калифорнийн их сургуулийн төгсөгч, Рио Тинтогийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил

Энэхүү арга хэмжээний эхний зочноор Беркли дэх Калифорнийн их сургуулийн төгсөгч, Рио Тинтогийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх уригдаад байна. С.Мөнхсүх захирлын багт Оюу толгой уурхай, мөн Австрали дахь зэсийн Вину төсөл, Рио Тинтогийн Монгол дахь салбар зэрэг ирээдүйд өсөлтийн потенциал өндөр, хөгжлийнхөө эхэн үедээ яваа төсөл, уурхайнууд багтдаг.

 

Тэрээр хэрхэн багаараа утга учиртайгаар нэг зүйлийн төлөө зорьж, тэмүүлэх, амжилттай ажиллах талаар өөрийн санал бодлоо хуваалцаж, туршлага солилцох болно. Мөн тэрээр олон улсын корпорацад хэрхэн карьер өгсөж, өөрийн онцлогоо давуу тал болгосноор дэлхийд тэргүүлэх уул уурхайн компанийн удирдлагын багт дэвшин ажилласан түүхээсээ хуваалцана.

Сүхбаатарын Мөнхсүх нь Рио Тинтогийн Зэсийн группийн өсөлт хөгжил хариуцсан захирал. Тэрээр Оюу Толгой төслийн оролцогч талуудын асуудалд анхаарахын зэрэгцээ

Сүхбаатарын Мөнхсүх нь Рио Тинтогийн Зэсийн группийн өсөлт хөгжил хариуцсан захирал. Тэрээр Оюу Толгой төслийн оролцогч талуудын асуудалд анхаарахын зэрэгцээ Рио Тинто группийн зэсийн бизнесийн стратегийн тэлэлт болон үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг. Тэрээр анх 2012 онд Монгол улсад хэрэгжиж буй Оюу Толгой төслийн багт нэгдсэн бөгөөд тухайн үед төслийн менежмент, стратегийг хариуцсан хэд хэдэн албан тушаалд үүрэг гүйцэтгэж ажилласан. Улмаар 2015 онд Рио Тинто компанийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд дэвшсэн юм. Одоогийн албан тушаалдаа томилогдохоос өмнө Брисбенд төвтэй Стратеги, хөгжлийн газрын ерөнхий менежерээр ажиллаж байсан.

 

Мөнхсүх нь Рио Тинтод нэгдэхээсээ өмнө Монгол болон АНУ-д санхүүгийн үйлчилгээ, иргэний агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын менежмент гэсэн салбаруудад тус тус ажиллаж байжээ. Тэрээр АНУ-ын Бостон хотын Нордерн Юниверситид санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг, Беркли дэх Калифорнийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан байна.